Т.Мөнхсайхан: Энэ сарын сүүлээр халдварын дэгдэлтийн 2 дахь давалгаа эхлэх магадлалтай байна

Өчигдөр орой Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Сэлэнгэ аймгийн шуурхай штабын удирдлагуудтай цаг үеийн асуудлаар цахим хурал хийлээ. Уг хуралд Сэлэнгэ аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил, Эрүүл мэндийн газрын дарга Ж.Од, аймгийн нэгдсэн эмнэлэгийн эмч, тархвар судлаач, мөн ХӨСҮТ-ийн дэд захирал Д.Наранзул, Сайдын зөвлөх О.Чимэдсүрэн нар оролцлоо.Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил тус аймаг дахь халдварын тархалтын төлөв, хэрэгжүүлж буй арга хэмжээ, зарим тулгамдаж буй асуудлын талаар танилцуулав. Тус аймагт энэ сарын 09-ний өдөр 3 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт батлагдсан тохиолдлын тоо 207 (Сүхбаатар сум-202, Мандал сум-3, Алтанбулаг сум-2) байгаагаас дийлэнх хувийг эмэгтэйчүүд эзэлж, 40-49 насанд өвчлөл … Continue reading Т.Мөнхсайхан: Энэ сарын сүүлээр халдварын дэгдэлтийн 2 дахь давалгаа эхлэх магадлалтай байна